Хавар улирал танд ямар өөрчлөлт шинэчлэл ирж байна

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магад.
Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Өдөрт хэд хэд хувирах "муухай ааштай" цаг агаар таныг бага зэрэг бухимдуулж байгаа бол хаврын тухай эрч хүч өгөх ЭШЛЭЛҮҮДийг уншаарай. 

"Чи бүх цэцгийг тасалж чадах ч хавар ирэхийг хэзээ ч болиулж чадахгүй" Пабло Неруда
Хавар гэдэг байгалийн хэлээр “Алив цэнгэцгээе” гэсэн үг.  Робин Уиллиамс
"Хаврын улиралд би 24 цагийн дотор цаг агаарын 136 өөрчлөлтийг мэдэрсэн" Марк Твэйн
Хавар бол бурханы хэлээр “Ахин нэг боломж” гэсэн үг.​ Роберт Орбен
"Хавар бол үнэхээрийн шинэчлэн байгуулагч"​ Хенри Тимрод
"Амьдрал миний өмнө шив шинэхэн өнгөлөг хувцастай мөнхийн хавар шиг зогсож байна"​ К.Ф.Гаусс
"Хавар ирлээ. Хорвоо дэлхий яг л шүлэг мэддэг хүүхэд шиг боллоо" Рэйнер Мариа Рилк
"Өвлийн улиралд би төлөвлөдөг. Харин хавар эхлүүлдэг" Хенри Роллинс
"Хавар ирэхэд би ахин тайвширдаг"​ Густав Махлер
"Хавар бидэнд шинэ гоо үзэсгэлэн, шинэ амьдралыг авчирдаг"​ Жессико Харрелсон

Comments

Popular Posts

Аз жаргал Аз жаргал…. гэгч юу юм бол. Та нэг эргэцүүлэн боддоо…Гарт баригдаж нүдэнд үзэгдэх, эдлэж хэрэглэж байгаа зүйлс эсвэл сэтгэл санааг өөдрөг болгодог хоосон орон зай, энерги юм болов уу? Миний хувьд аз жаргалыг гэр бүлийн тогтвортой байдал, халуун дулаан уур амьсгалаар ойлгодог. Ер нь хувь хүн аз жаргалтай байна аа гэдэг нь гэр бүл, эргэн тойрноос нь шалтгаалдаг байх.Намайг 10-р ангид байхад ээж маань УБ-т хувийн хоолны газар ажиллуулахаар явсан юм. Мэдээж өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлж, хуримтлалтай болох гээл, нөгөө л мөнгөний асуудал…Манайх ам бүл 4. Би айлын том нь учраас ээжийн үгүйд надад гэр орноо харах гээл их хариуцлага үлдсэн юм. Ээж маань гэртээ сард 1 л удаа ирдэг байлаа. Гэр бүлийн нэг хүн маань ялангуяа ээж маань байхгүй болохоор гэр нэг л хоосон, хүйтэн харанхуй ч юм шиг, анир чимээгүй эхний хэдэн сар бид 3 ийм л байдалтай өдөр хоногийг өнгөрөөдөг байж билээ. Ээжийг хүрээд ирэхээр аав дүү бид 3 яг л жоохон хүүхэд шиг хөөрцгөөгөөл… цаанаа л баяртай. Халуун ам бүлээрээ ширээ тойрон ээжийнхээ хийсэн хоолыг идэх хичнээн аз жаргалтай гээч. Би эндээс л гэр бүлийн аз жаргал хичнээн чухалыг мэдэрсэн юм.Бас хүнийг аз жаргалтай болгодог зүйлийн нэг нь эргэн тойрны хүмүүс. Хүн гэгч амьтан бие биенийхээ тус дэмээр амьдарч, орчиноосоо эрч хүч, итгэлийг олж авдаг юмаа. Яаж бид бусдадаа аз жаргалыг бэлэглэх вэ? Энэ бол маш хялбар та инээмсэглэ халуун дотноор… Та ч бас аз жаргалтай байх болно.“ Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэрээр авч байгаа хүнийг баяжуулж, баярлуулдаг ба харин өгч байгаа хүнийг ер үгүйрүүлж хоосруулдаггүй. Инээмсэглэл нь хоромхон зуур болж өнгөрөх авч заримдаа насан туршид мартагддаггүй. Инээмсэглэл нь орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болно. Инээмсэглэл бол ядрахад амралт, гуниглахад гэрэл гэгээ, зовоход эм тан болдог.